English

тусламж speedtest судалгаа
гарын авлага


ЭНТЕРТЭЙНМЭНТ ЕРТӨНЦИЙГ HD-ЭЭР

 Одоогоос нэг жил гаруйн өмнө IPTV үйлчилгээ нэвтэрснээр Монголын телевизийн технологийн салбарын хөгжил дэлхийн жишигт хүрсэн билээ.

Телевизийн сувгуудыг толины тусгал мэт тод тунгалаг дүрстэйгээр  үзэгчиддээ хүргэдэг IPTV гадаад сувгийнхаа тоог 9-өөр нэмэгдүүлж 129 сувагтай боллоо. Ингэснээр кабелийн телевизүүд болон бусад ижил төстэй үйлчилгээ эрхлэгчидтэй харьцуулахад хамгийн олон сувагтай телевизийн үйлчилгээ үзүүлэгч болж байна. Мөн хамгийн олон буюу 29 HD сувгаар үзэгчдийнхээ мэлмийг мялааж байна.

Зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэгч Юнивишн компани эдгээр  сувгуудыг үзэгчиддээ хүргэхийн тулд дэлхийн топ медиа компаниудтай гэрээ байгуулж албан ёсны  эрхтэйгээр үзэгч та бүхэндээ хүргэж байна.

Шинэ сувгуудаа товч танилцуулвал:

1.       Unitel classica HD – Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар IPTV-д нэмэгдэж буй тус суваг нь урлагийн сор бүтээлүүдээс хүргэдэг бөгөөд сонгодог урлагийг таашаагчдийг дэлгэцийн өмнө уйдаадаггүй суваг юм. Үзэгчдийн гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхэд Unitel classica HD суваг хувь нэмрээ оруулах нь ойлгомжтой юм.

2.       Travel channel-Дэлхийн өнцөг булан бүрт таныг хүргэх аяллын суваг

3.       NBC Universal HD- Бүх төрөл жанрын киног үзэгчдэд хүргэнэ. Аймшгийн, инээдмийн, гэмт хэргийн, эмгэнэлт кино болон телевизийн цувралуудаараа  үзэгчдийг  уйдаахгүй.

4.       Style - Загвар, дизайн, интерьер тохижилт болон их хотын амьдралын хэв маягийг онцолно.

5.       E! – Дэлхийн болон Холливудын оддын тухай сенсааци, дуулиан шуугианыг  Е!-ээс.....

Шоу ертөнцийн од Ким Кардашианы гэр бүлийн реалити шоу болох хамгийн их үзэгчтэй “Keeping up with Kardashians”-ийг энэ сувгаас....

6.       Sy-Fy HD- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн холбогдолтой уран зөгнөлт, аймшгийн нэвтрүүлэг, кинонуудыг таны мэлмийд...

7.        Diva- 25-35 насныханд зориулсан кино, нэвтрүүлэг, ток шоунуудыг хамгийн чамин өнгө дизайн, шийдэлтэйгээр...

8.       Foodnetwork HD-Дэлхийн №1 хоолны суваг Монголд. Хоол хийнэ гэдэг нь урлаг. Мөн хөгжилтэй зүйл гэдгийг тус суваг танд мэдрүүлнэ.

9.       Outdoor  Channel HD- Адал явдалтай, экстрим спортын төрлүүд болон аяллыг үзүүлэх жинхэнэ эрчүүдийн суваг.

 

IPTV-д цаашид ч үзэгчдийн үзэхийг хүссэн сувгууд тогтмол нэмэгдсээр байх болно.

10 ДУГААР САРЫН УРАМШУУЛАЛ

Хэрэв та Гурвалсан үйлчилгээний хэрэглэгч олон мянган гэр бүлүүдийн адил IPTV-ийн хэрэглэгч болж эдгээр алдартай сувгуудыг үзье гэвэл Юнивишнийн 10 дугаар сарын урамшуулалд хамрагдан шинэ хэрэглэгч болоорой. Шинэ хэрэглэгч Гурвалсан үйлчилгээний төхөөрөмжүүд болох HD Box болон Smart Box-ийг 72%-ийн хөнгөлөлттэйгээр авах боломжтой болсныг дуулгая.

Утас: 7711-8811

ЮНИВИШН- ТАНЫ ӨДӨР ТУТМЫН ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ